СХД-ийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн мобайл технологи нэвтрүүлж байна

p1aolj7gj41sno9fma7k1f6d1aju2

Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Соэ- Ньюнт болон Солонгосын Олон Улсын Эрүүл мэндийн сангийн Ерөнхийлөгч, доктор  Ин-Иоан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн Мобайл технологийн талаар ярилцаж,  санал солилцлоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр  Солонгосын олон улсын Эрүүл мэндийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийн хүрээнд СХДүүргийн Эрүүл мэндийн төв болон тус дүүргийн 7, 26 дугаар хорооны  өрхийн эмнэлгүүдийг үзлэг оношлогоонд ашиглах ЭХО, ЭКГ зэрэг аппарат, таблет, даралтын аппарат зэрэг багаж, тоног төхөөрөмж, оношлуулаар хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ. Мобайл технологийг эрүүл мэндийн анхан шатны түвшинд ашигласнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох төдийгүй цаг хугацаа хэмнэх юм байна. Төсөл бүрэн хэрэгжиж дуусснаар төсөлд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагууд явуулын тусламж үйлчилгээнд ашиглагдах машин, багаж тоног төхөөрөмжөөр  бүрэн хангагдана гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч хэллээ.

Нийслэлийн Засаг дарга энэхүү төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөл амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгвөл нийслэлийн хэмжээнд байгаа өрхийн эмнэлгүүд болон Эрүүл мэндийн төвүүдэд ч мөн энэ төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …