Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдэв

d21238a54708e89433b6d32780a64396

Улсын их хурлын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Гамшгийн аюулаас хүн амыг хамгаалах, хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн  босгох арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй тус комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дарга, комиссын өдөр тутмын Ажлын албыг орон тооны нарийн бичгийн дарга хариуцаж, гишүүдээр яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг дарга, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн дарга нар ажилладаг.

Улсын онцгой комиссыг Шадар сайд У.Хүрэлсүх даргалж, орлогч даргаар нь Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар ажиллана.

Гишүүдэд:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • Барилга, хот байгуулалтын сайд
  • Зам, тээврийн сайд
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
  • Эрчим хүчний сайд
  • Эрүүл мэндийн сайд
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
  • Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга
  • Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга
  • Тагнуулын ерөнхий газрын дарга
  • Хил хамгаалах ерөнхий газрын дарга
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга
  • Гаалийн ерөнхий газрын дарга
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
  • Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга
  • Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга
  • Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга
  • Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  • Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар ажиллана.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …