Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Форумд зориулан Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэллээ. Энэхүү цахим хуудаснаас форумын хөтөлбөр, форумд оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна 2014, 2015 онд зохион байгуулсан форумын үеэр гаргасан шийдвэрүүдийг харж болох юм байна. Мөн энэ удаагийн форумд оролцож илтгэл тавих зочдын дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлийг бүрэн эхээр нь харах боломжтой. Энэхүү цахим хуудсыг Монгол, Англи хэл дээр үзэж болно.