Интернэт худалдааны Алибаба сайтыг үүсгэн байгуулагч тэрбумтан Жэк Ма эдгээр өдрүүдэд Асашёрюү Д.Дагвадоржийн урилгаар манай улсад зочилж байгаа билээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар тухлаж, Д.Дагвадоржийн зүгээс Жэк Ма-д тусгайлан бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон.
Өчигдөр түүний зүгээс УИХ-ын дарга М.Энхболдтой ажил хэргийн уулзалт өрнүүлж, монголын залуучуудад лекц уншсан юм.
Тэгвэл Д.Дагвадорж тэрбумтан андыгаа Монголд зочилж байх хугацаанд ихэд хичээнгүйлэн үйлчилж байгаа талаар Хятадын Weibo.com цахим сайтад бичжээ.