АТГ шинэ удирдлагатай болж албан ажлаа жигдрүүлж эхэлсэн байгаа. Тухайлбал, 2016 долдугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын 7 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилсон билээ.
Тэрбээр томилогдсон өдрөөсөө эхлэн албан ажлаа хүлээж авч, одоогоор ажлынхантайгаа болон хэлтсийнхэн үйл ажилтай танилцаж байгаа юм. Тэгвэл тус газрын дэд дарга Б.Хурцыг ТЕГ руу явсаны дараа хэн болсон тодорхойгүй байсан юм. Тэгвэл тус газрын дэд дарга, эрхэлсэн комиссараар Цээсүрэнгийн Нямдоржийг томилжээ.
Ц.Нямдорж нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978-1988 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль төгссөн. 1988-1990 онд хугацаат цэргийн алба хаасан. 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Тамгын газарт ажлын албаны ахлах зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байв. 2015 оны 2 дугаар сарын 11-ний Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ.
Zaluu.com