Хүүхэддээ хамгаалах бүс зүүлгээгүй жолооч нарт хатуу хариуцлага тооцно

14696911515799b50f599ce

Сургууль, цэцэрлэг амарч хүүхэд багачууд эцэг эхчүүдийн хараа хяналтанд шилжсэн энэ үед зам тээврийн ослын улмаас бага насны хүүхэд хохирогч болох нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зөвхөн 2 хоногийн байдлаар гэхэд зам тээврийн осолд 11 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчтайгаа буюу тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцсноос болж осолд өртөж эрүүл мэндээрээ хохирсон байна.

Эхний хагас жилийн байдлаар зам тээвэр ослын улмаас 19 хүүхэд нас барж 554 хүүхэд багачууд бэртэж гэмтсэнээс 113 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.

Ослын шалтгааныг судалж үзэхэд 1-рт Хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг.

2-рт Хүүхдийг гудамж зам, гэр сургуулийн ойр орчин, тоглоомын талбайд тоглуулахдаа хараа хяналт тавьдаггүй. Буруу үлгэр дуурайлал үзүүлдэг.

3-рт Тээврийн хэрэгсэлээр буруу тээвэрлэдэг хамгаалалтын суудал болон хамгаалалтын бүс ашигладаггүйгээс. Өнгөрсөн оны зам тээвэр ослын статистикийг энэ оны мөн үетэй харицуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 2.5 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 0.9 хувиар өсч, нас баралт 32.1 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Иймээс Замын цагдаагийн газраас энэ сарын 25-наас наймдугаар сарын 25-ний хооронд улсын хэмжээнд “ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ” нэгдсэн арга хэмжээг “ХАМГААЛАХ БҮС ХАМГААЛАГДСАН АМЬДРАЛ” уриан дор зохион байгуулан явуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцон ажиллахаар төлөвлөөд байна.

Zaluu.com

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …