Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Чингисийн талбайд болно

p1aoq4b2sqhlv1lcm18dk1dji4mq1

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь нийслэлийн удирдлагууд гардуулж өгөх юм.  Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий Найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн  сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно. Алдрын хүндэтгэл тоглолтыг UBS  телевиз шууд дамжуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …