Хөргөгчинд байсан пиво уусан гэж хүний амь хөнөөсөн этгээдэд 17 жилийн ял өгчээ

1469762002579ac9d2b051d

Өнгөрсөн 11 дүгээр сарын 11-ний өдөр “хөргөгчинд байсан пиво уулаа” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нэгнийхээ амийг хөнөөсөн аймшигтай хэрэг гөрч олныг цочирдуулсан.

Тодруулбал, Т.Л-нь өөрийн гэрт түр оршин сууж байсан оюутан Г.С-г “хөргөгчинд байсан пиво уулаа” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, танхайн сэдэлтээр 3 удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэн, улмаар төрсөн ах Н.Б-ийнхэн дэргэд онц харгис хэрцгий аргаар санаатай алсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Т.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, энэ дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Т.Гэрэл

zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …