
Өчигдөр 19:55 цагаас 20:30 цаг хүртэл орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ усанд автсан юм.
Тодруулбал: Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, мөн тус дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22, 27 дугаар хороо, Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий, Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, Зүүн хүрээ хотхон, 57 дугаар байр, 93/А байр, 38/А байр, тус дүүргийн Татварын хэлтэс, Цэцэрлэгжилт ХХК, Консулын гудамжинд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээллийг хүлээн авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгч ажилласан.

Онцгой байдлын алба хаагчид нийт 30 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж ажилласан байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл