Гэрийн нөхцөлд нүүрний арьсаа арчлах арга

Дутуу нойртой хонох, стресстэй байх зэрэг нь хүний нүүрний арьсанд шууд сөргөөр нөлөөлдөг. Өнгөгүй саарал болж арьс унжих нь энүүхэнд. Ийм царайтай явахыг хэн ч хүсэхгүй. Элдэв нэмэлт зардалгүйгээр гэртээ өөрөө бэлдэх боломжтойгоос гадна өндөр үр дүнтэй маскыг танд санал болгож байна. Таны нүүр царай эрүүл мэт гэрэлтэх болтугай.
Өргөст хэмхийн маск 
63c655b8218a2f5dbig
Орц:
Өргөст хэмх – 1 ш
Өндөгний цагаан – 1
Хийх арга:
Хөөсөртөл нь өндөгний цагаанаа хутгана. Өргөст хэмхээ жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглэнэ (2 х.х халбага өргөст хэмхийн нухаш байхаар) Хөөсөрсөн өндөгний цагаан болон өргөст хэмхээ сайтар холино
Хэрэглэх арга:
Бэлдмэлийг нүүрэндээ түрхэнэ 15 минут байлгана Усаар угаана
Нимбэгний маск 
d7310a3bd3e4bf97big
Орц:
Өндөгний цагаан – 1
Зөгийн бал – 1 ц.х
Сүү – 1 ц.х
Нимбэгийн шүүс – 1 ц.х
Хийх арга:
Өндөгний цагаанаа хөөсрүүлнэ. Хөөсөрсөн өндөгний цагаан дээр бусад орцуудаа хийж сайтар хутгана. Шингэн болсон санагдаад байвал хөх тарианы буудай нэмж болно.
Хэрэглэх арга:
Нүүрэндээ түрхээд 15 минут байлгана Бүлээн компрессор маскыг арчиж авна Балжингарав цэцгийн хандтай усаар нүүрээ угааж болно.
Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …