АНУ-ын Эрчим Хүчний Яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

e3b7bd10c99230f91db84e01ab3a42e9

МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох нар АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн аюулгүй байдлын удирдах газрын менежер Jason Moullette тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчид “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд шаардлагатай цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах суурь судалгааны ажлыг хийж байгаа юм.

ac9b6f52fa1502eaa42afacb98ab8cc9

Уулзалтаар дэд дарга Ю.Галсан Монгол улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын терроризмын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн тэмцэлд хувь нэмрээ оруулах, цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг хянахад техникийн болон хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад гүнээ талархаад, цаашид хамтарсан сургалт семинар зохион байгуулах, туршлага судлах, мэргэшүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн тавьсан юм.

Төсөл хэрэгжиж буй 60 гаруй улсаас Монгол Улс цацрагийн хяналтын үйл ажиллагааг тогтвортой, мэргэжлийн өндөр түвшинд олон улсад жишиг болохуйц хэмжээнд идэвхи санаачлагатай ажиллаж байгааг төлөөлөгчид дурдаад, чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байв.

Уулзалтааршинэ нисэх буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах, хоёрдогч үзлэгийн гар багаж нийлүүлэх, улсын байцаагч нарыг сургалтанд хамруулахаар тохиролцлоо.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …