Бугатын өдрүүд 2016 үзэсгэлэн болно

Bugat-site-696x907

“БУГАТ ХОТЫН ӨДРҮҮД  – 2016”                      

Үзэсгэлэн худалдаа: 2016.08.05-07-ны өдрүүдэд

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:    МОНГОЛ ТАЛААС

Дэмжигч байгууллага:

Монгол улсын Барилга, хот байгуулалтын яам

Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар

Нийслэлийн засаг даргын тамгын газар

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар

Гүйцэтгэгч байгууллага:

Монгол улсын Мишээл экспо ХХК

ХЯТАД ТАЛААС:

Ерөнхий зохион байгуулагч:

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих нийгэмлэг

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Ардын засгийн газар

Гүйцэтгэгч байгууллага:

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Худалдааны газар

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Худалдааг дэмжих холбоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Хөрөнгө оруулалтын газар

Дэмжигч байгууллага:

БНХАУ-ын Олон улсын худалдааны нийгэмлэг

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар

ЗОРИЛГО:

БНХАУ-ын “Нэг зам нэг бүс” бодлого болон “Хойд зүгт нээх” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Хятадын эдийн засгийн коридорыг нээн хөгжүүлэх зорилгын хүрээнд Бугат хот Монгол улсын Улаанбаатар хотод “БУГАТЫН ӨДРҮҮД-2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг “Мишээл экспо” ХХК-тай хамтран санаачилж 2016 оны 08 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

ХЭЗЭЭ:                Үзэсгэлэн худалдаа: 2016.08.05-07-ны өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд (3 өдөр) зохион байгуулагдана.

Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт: 2016.08.05-ны өдөр 13:00-16:00 цагт                            (Мишээл экспо төвийн хурлын танхимд)

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧ САЛБАР

               

Тус арга хэмжээнд Бугат хотоос төрийн дээд удирдлагууд болон аж ахуй нэгжийн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 16 салбарын 110 гаруй аж ахуй нэгжийн 1500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын ард иргэд, бизнес эрхлэгчдэд дэлгэн танилцуулахаар зорьж байна.

  • Барилгын материал (Цемент, барилгын химийн материал, сав баглаа боодол, усны хамгаалалтын материал, модон бүтээгдэхүүн, ган төмөр, болд, дулаан хангамж)
  • Уул уурхайн салбар (Ашигт малтмал, нүүрс, коксждог нүүрс, модны нүүрс)
  • Машины экспорт, импорт (Машин, шинэ энергийн автобус)
  • Хүнсний бүтээгдэхүүн (Ургамлын тос, үхэр, хонины мах, амтлагч бүтээгдэхүүн)
  • Хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний экспорт, импорт (Үр тариа, хүнсний ногоо, тэжээл)
  • Худалдаа (Гэр ахуй бараа, тавилга, хувцас, тоглоом, бичгийн хэрэгсэл)
  • Соёлын салбар (Бүтээгдэхүүний баглаа боодлын дизайн, хэвлэл, хөгжим техник хэрэгслийн экспорт)
  • Цахилгаан бараа экспортлох
  • Ноолууран бүтээгдэхүүн (Ноолууран бүтээгдэхүүн, ширхэглэг утас)
  • Геологи, хайгуул
  • Аж үйлдвэр (Нүүрсхүчлийн хий, ган материал, фотовалоти, металл бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн)
  • Үндэстний гар урлал
  • Газрын тос (Газрын тос дамжуулах шугам хоолой, тоног төхөөрөмж)
ХӨТӨЛБӨР:                     
  • Үзэсгэлэнгийн нээлт: Мишээл экспо төвд 08.05-ны 11.00 цагт
  • Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт: Мишээл экспо төвийн хурлын танхимд 08.05-нд 13:00-16:00 цагт
 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ                    75959595, 88077031, 96919196

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …