“Зэвсэгт хүчин ба сэтгүүлч” арга хэмжээг зохион байгуулав

Олон нийтэд үнэн зөв мэдээлэл дамжуулах, тухайн салбарын үйл ажиллагааг сурталчлах, таниулж ойлгуулахад хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэй. Дөрөв дэх засаглал хэмээх хэвлэл мэдээллийн байгууллагатай батлан хамгаалах салбарынхан өнө удаан жилийн туршид хамтарч ажилласаар иржээ. Энэ удаа “Зэвсэгт хүчин ба сэтгүүлч” чөлөөт уулзалт, өдөрлөгийг зохион байгуулав.

13669688_1706808096247602_5398332746956762559_n

Өдөрлөгт хэвлэл мэдээллийн 23 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, зураглаачид оролцсон бөгөөд уулзалтын эхэнд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хүлээн авч батлан хамгаалах, зэвсэгт хүчинд өрнөж буй шинэчлэл, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал, 2015 онд Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг шинэчлэгдэн батлагдлаа. Салбарын үндсэн суурь баримт бичиг шинэчлэгдсэнээр томоохон тулгуур хуулиудаа шинэчлэх боломж бүрдсэн.

Өдгөө салбарын 4 багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг амжилттай хийгээд байна. Энэ ондоо шинэчлэгдэн батлагдана гэдэг хүлээлт манай салбарынханд байна. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчин жилээс жилд өргөжин тэлж байна. Шинээр Зэвсэгт хүчний ангиуд байгуулах шийдвэр гарлаа, гадаад хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байна. Олон улсын болон хамтарсан сургуулиуд амжилттай болж байна, алба хаагчдын нийгмийн хамгаалал руу чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа, энхийг сахиулах үйлсэд Монгол цэргүүд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа зэрэг мэдээллийг өгсөн юм.

13882694_1706808266247585_8210677966387116389_n

Батлан хамгаалах салбарыг нэг өрх айл гэж үзвэл зөрчил дутагдал гарах асуудал бий. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн та бүхэн өлгөж аваад салбарыг бүхэлд нь харлуулах тохиолдол гарч байдаг. Үүнд та бүхэн анхаарч ажиллах хэрэгтэй.

13892175_1706808506247561_8856912959030591304_n

Зарим мэдээлэл бол ор үндэсгүй, гүтгэлгийн шинжтэй байдагт харамсч байдаг. Хамгийн гол нь ямар ч мэдээллийг БХЯ-ны Хэвлэлийн ажилтан болоод ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн мэргэжилтнээс тодруулж байж бичих хэрэгтэй. Нөгөө талаас буруу зөрүү мэдээлэл олон улсын харилцаанд сэв суулгах эрсдэл байдгийг та бүхэн ямагт анхаарч яваарай. Мэдээж олон эрчүүд байгаа нөхцөлд архидалт, зөрчил байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ архидалт салбарын хэмжээнд эрс багассан гэдгийг онцлох ёстой. Манай дайчин эрсийн баатарлаг гавьяа их байгааг та бүхэн мэднэ дээ. Цэрэг эрсээ сурталчилж, олон нийтэд зөв мэдээллийг түгээж байхыг хүсье” гэсэн юм.

13882640_1706808666247545_5463496994467501274_n

Үүний дараа салбарыг олон нийтэд сурталчилахад идэвх санаачлагатай ажилладаг зарим сэтгүүлчдийг салбарын дээд шагналаар шагнаж урамшуулж, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “зочилж” ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.

13775997_1706808786247533_6517752830156432717_n

Олон улсын сургууль болоод энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэл явагддаг энэ ангийн тухай сэтгүүлчид олон талын мэдээлэлтэй болцгоов. Энэ ангийн авъяаслаг алба хаагчид болон хугацаат цэргүүд урлагийн бяцхан тоглолтоо сэтгүүлчдэд сонирхуулж, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг сэтгүүлчидтэй салбарын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцсан.

13680795_1706809269580818_6489322072092591409_n

Өдөрлөгийн төгсгөлд сэтгүүлчдийн дунд буудлагын тэмцээн зохион байгуулахад нэгдсэн дүнгээр “АИСТ” телевизийн сэтгүүлч Д.Энхтөвшин нэгдүгээр байр, “ТВ9” телевизийн зураглаач Б.Ариунболд хоёрдугаар байр, “Засгийн газрын мэдээ” сонины гэрэл зургийн сурвалжлагч Б.Ганбаяр гуравдугаар байр, “Ардын эрх” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Г.Сонинбаяр дөрөвдүгээр байр эзэлж “Онц буудагч” хэмээх эрхэм шагнал хүртсэн юм.

Зарим сэтгүүлчийн сэтгэгдлээс хуваалцлаа.

“Үндэсний мэдээ” сонины Тоймчдын албаны дарга Б.Цогзаяабаатар:

-Зэвсэгт хүчний өнөөгийн нөхцөл байдлыг харахад өндөр төвшинд хөгжсөн гэдэг нь харагддаг. Нэг хэсэг зэвсэгт хүчин нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал нь тасалдаж байсныг нуух аргагүй. Одоо бол сэргэсэн. Сэргэх сэргэхдээ нийгмийн тэргүүлэгч салбар болж хөгжиж байна. Энэ нь мэргэжлийн цэрэг болох хандлага, олон улсын төвшинд салбарын нэр хүнд өссөнтэй холбоотой. Хоёрдугаарт, материаллаг баазаа сайжруулж, боловсон хүчнийхээ эрдэм мэдлэгт маш сайн анхаарч байна. Өнөөдөр армид англиар ярьдаггүй цэрэг гэж байна уу даа. Бүгдээрээ л өөрийгөө хөгжүүлж байна. Үүний төлөө салбарын удирдлага нь сайн ажиллаж байна гэж харж байна. Сүүлийн жилүүдийн мэдээ, мэдээллийг харахад батлан хамгаалах салбар бол үнэхээр хөгжиж, нийгэм даяараа бахдан биширч байна. Би өөрөө 1984 оны цэрэг хүн. Энэ салбарын сайн сайхан яваад хуучны цэрэг хүний хувьд талархалтай явдаг шүү.

“ММ” агентлагийн сурвалжлагч Б.Үүлэнсолонго:
-Би сэтгүүлчийн хувиас илүү иргэнийхээ хувиар цэрэг эрчүүдээрээ бахархдаг шүү. Олон улсад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, эх орондоо бол бүтээн байгуулагч цэргүүд болжээ. Үүрэг өгөхөд үгүй хэлдэггүй, цэрэг хүн л гайхамшгийг бүтээнэ гэж сайхан үг бий. Үүнтэй санал нэг байна. Цэргийн алба хаагчдынхаа мэдээ, сурвалжлагад явахдаа урамтай байдаг шүү. Төр, засгаас цэргийн алба хаагчдынхаа төлөө гараа татаж, мөнгөө битгий харамлаасай гэж хүсье. Эх орноо батлан хамгаалж байгаа эрэлхэг дайчдын маань ажил үйлс үргэлжид өндөр байх болтугай гэж ерөөе дөө.

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Т.Батсайхан:
-Миний хань өөрөө цэргийн алба хаагч. Тийм болохоор энэ салбар миний хувьд дэндүү ойрхон, дэндүү дотно. Манай ажлынхан бүр манай сонин дэх “Зэвсэгт хүчний сурвалжлагч” гэж нэрлэж шоолдог шүү. Цэргийнхэн чинь “Хүүхэд өвдлөө” гэхэд “За, эм өг. Тэгж байгаад зүгээр болчихно” гээд тоомжиргүй шахам ханддаг мөртлөө “Цэрэг өвдлөө” гэвэл шөнө ч гэсэн гараад гүйх тийм л хүмүүс байдаг даа. Миний хувьд нөхрөөрөө бахархаж, салбарыг нь магтаж бичихдээ дуртай. Магтахаас ч аргагүй салбар шүү дээ. Миний хань өнөөдөр Афганистан улсад дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай багт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа. Монголын арми дандаа хүчтэй байгаасай гэж боддог доо.

Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …