Өнөөдрөөс 171 микрог үйлчилгээнд явуулахгүй

микро

Ашиглалтын 12 жилийн хугацаа нь “дууссан”, насжилт өндөртэй микро автобуснуудыг иргэдийн аюулгүй байдлын үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байхаар шийдсэн. Гэсэн ч АСЕМ, сонгууль, микрочдын жагсаал гэхчилэнгийн хэд хэдэн шалтгааны улмаас микронуудыг үйлчилгээнээс хасах хугацааг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих байсныг энэ сарын 1-ныг хүртэл хойшлуулсан.

Тэгвэл өнөөдөр 8 сарын 1 болж, Нийслэлийн Тээврийн газраас гаргасан судалгаагаар тогтоосон 171 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явах эрхгүй болж байна. Нийслэл хотын хэмжээнд нийтдээ 214 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бөгөөд үүнээс 2003 болон түүнээс өмнө үйлдвэрлэгдсэн 171 микрог автобусыг хасч, үлдсэн 43 микрог том оврын автобустай чиглэл давхцахгүй, нийтийн тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай ч том оврын автобуснууд явах боломжгүй чиглэлүүдэд явуулах юм байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянголын 22 дугаар хороо болон Баруунтуруун, Партизаны чиглэлийн иргэдэд микронуудыг явуулах гэнэ.  харин яваандаа микро автобуснуудын оронд дунд оврын автобуснуудыг алслагдсан гэр хороолол уруу үйлчилгээнд явуулах аж. Мөн Хятад Улсаас дунд оврын автобуснууд оруулж ирж нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон байна.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …