Москва хотын ойролцох Алабино полигоны “Патриот” паркад “Арми-2016” олон улсын цэргийн тэмцээний нээлт 2016 оны 7 дугаар сарын 30-нд боллоо. Нээлтэд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу оролцжээ. Өнгөрсөн жилээс эхлэн явагдаж эхэлсэн уг тэмцээнд орос улстай найрсаг харилцаатай улс орнуудын хамгийн шилдэг, мэргэжлийн цэргийн алба хаагчид төрөл бүрийн уралдаан тэмцээнд хүч хурд, авхаалж самбаагаа үзэж уралддаг юм. 2015 онд анх удаа зохиогдсон уг тэмцээнд 16 орон, цэргийн 14 төрлийн тэмцээнд оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд 20 орны 3000 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.
Тэмцээнүүд нь оросын 19 полигон, казакстаны “Гвардейский” нийтдээ 20 полигонд зэрэг явагдана. Эдгээр тэмцээнд хамгийн их ач холбогдол өгч оролцож буй байгаа улс бол БНХАУ ба тэд 22 төрлийн тэмцээнд оролцохоор мэдүүлэг өгөөд байгаа. Харин Казакстан улс 21, Венесуэл – 9, Египет – 6, Иран – 7 баг тус тус илгээжээ. Манай улсын хувьд хоёр дахь удаагаа “Танковый биатлон”-д оролцох ба хамгийн шилдэг танкийн экипаж бүхий багаа илгээсэн. Энэ жилийн уг тэмцээнд 16 улс өрсөлдөх ба хятад(Тип-96 загварын), белоруссын цэргийнхэн өөрсдийн танкаа авчирсан бол бусад улсын багуудад оросууд “Т-72Б3” загварын танкаар хангаж байгаа юм.