Г.Маралмаа давж заалдана

1470013520579ea050297db

Дөрвөн настай охины үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон билээ.

Шүүх хурлаас төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь цагаатгасан бол хойд эх Г.Маралмаад 23 жилийн ял оноож, одоо хоригдож байгаа хугацааг нь ял эдэлсэнд тооцож, 4.6 сая төгрөгийн хохирлыг талийгаач охины ээж Д.Өнөржаргалд гаргуулж өгөх шийдвэрийг гаргасан билээ. Ийнхүү анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялыг Эмэгтэйчүүдийн хорих ангид чанга дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэр сонссон ч Г.Маралмаа дараагийн шатны шүүх хурад буюу Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.

Дашрамд дуулгахад, Г.Маралмаа охинтойгоо хамт хоригдож байгаа бөгөөд ирэх сард охиныг нь нэг ой хүргэхээр тусгаарлах юм байна.

О.Сайхан

zaluu.com

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …