БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Цэргийн Атташе, ахлах хурандаа Бао Юйхай 28-ны орой Элчин сайдын яаманд баярын хүлээн авалт хийж, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн үүсч байгуулагдсаны 89 жилийн ойг тэмдэглэв.
МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н. Бат-эрдэнэ болон МУ-ын Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох талын удирдлага, албаны хүмүүс, тэрчлэн МУ-д байгаа Хятадын холбогдох талын төлөөлөл нийт 100 гаруй хүн хүлээн авалтанд оролцов. Элчин сайд Шин Хаймин, Цэргийн атташе Бао Юйхай, Цэргийн дэд атташе Ян Шүнь нар гэргий нарын хамтаар хүндэт зочдоо угтан авлаа. Хүлээн авалтыг Цэргийн дэд атташе, хурандаа Ян Шүнь нээж, Элчин сайд Шин Хаймин, Цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхай, МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н. Бат-эрдэнэ нар тус тус баяр хүргэж үг хэллээ.
Хятад Монгол хоёр армийн харилцаа бол хоёр орны харилцааны нэн чухал бүрэлдхүүн хэсэг нь юм. Өнгөрсөн онд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Хурандаа генерал Чан Ванчуань МУ-д албан ёсны найрсаг айлчлал хийж, МУ-ын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар уригдан очиж, 9-р сарын 3-нд болсон Фашистын эсрэг дайны ялалтын цэргийн жагсаалыг Бээжинд үзэж сонирхсон бөгөөд МУ энэхүү жагсаалд 80 хүний бие бүрэлдхүүнтэй цэргийн бие бүрэлдхүүнээ оролцуулсан билээ. Хятадын цэргүүд хоёр удаа “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуульд оролцож, хоёр арми анх удаагаа терроризмын эсрэг хамтарсан бэлтгэл сургалт хийв. МЗХ-ны 100 гаруй офицер дайчид БНХАУ-д сурч, ХАЧА-ийн хоёр офицер МУ-ын Батлан Хамгаалах Их Сургуульд сурч байна. Хоёр армийн харилцааны эдгээр амжилтад хоёр орны удирдах албаныхан өндөр үнэлгээ өгсөн билээ.
Хятадын Олон Улсын Радио