Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Төмөр замын тээврийн үнэ ханшийг судлах үүрэг өглөө

a642f23e8c5ecec6b8eb507cb54c0ff0dc351b79

Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-нд Зам, тээврийн хөгжлийн яамны шуурхай хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төмөр замын тээврийн тарифын асуудлыг хөнджээ.

Ингэхдээ төмөр замын тээврийн тариф төмөр замын хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж, бусад яамдын үйл ажиллагаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тарифын аргачлалыг бүтээгдэхүүн тус бүрээр нарийвчлан гаргах чиглэлийг салбарынхандаа өгчээ. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй яамны үйл ажиллагааг уялдуулж, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх санал, чиглэл боловсруулахыг Д.Ганбат сайд үүрэг болгосон байна.

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …