Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон зуны XXXI олимпийн наадмыг зохион байгуулж буй Бразил нутгийн соёл, зан заншил, шашин шүтлэг, байгалийн өвөрмөц тогтолцоо, уугуул Туюука омог болон шилжин суурьшсан ард түмний амьдралыг харуулсан нэгэн сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна.
Залуу уран бүтээлч Б.Намууны авсан 1500 орчим гэрэл зургаас 50-ийг нь сонгон, Бразилийн өвөрмөц соёлыг илтгэх инстолляцын бүтээлүүдтэй хамт дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм Энэхүү үзэсгэлэнг удахгүй Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де Жанейро хотод болох зуны олимпийн их наадамд зориулан гаргаж байгаа юм байна.
Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2016 .08.05-21-ны хооронд болно гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.