Үер уснаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг хотын дарга өглөө

p1ap2mrhqb11qr1s27pr5bsta1d2

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотод 7 дугаар сарын 28-нд орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдлын талаар болон Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар  хэлэлцэн, үүрэг даалгавар өглөө. Улаанбаатар хотод 1915-2015 оны хооронд 34 удаа том, жижиг үер болсон байна. Энэ нь дунджаар 2,9 жил тутамд нэг удаа үер тохиолдсон гэсэн үг юм. Харин сүүлийн 10 жилд 19 удаа үер буусан гэсэн судалгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцууллаа.  Энэ нь хотын хүн ам нэмэгдэж, үерийн аюултай бүсэд иргэд суурьшиж байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.

Нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн далан, шугам сүлжээний цэвэрлэгээ засварыг жил бүр хийдэг. Энэ жилийн хувьд инженерийн бэлтгэл ажлын урсгал зардалд 5 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл далан сувгийн цэвэрлэгээг 4 дүгээр сараас эхлэн хийж дуусжээ.

p1ap2mrhqb41ksqq1rt31sa9jg71
Цаашид ч хэт халж, хүчтэй усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас үерийн аюулаас сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажил хийх шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ. Тэрээр “Улаанбаатар хотод 2000 оноос хойш үер болох нь нэмэгдсэн байна. Энэ нь бидэнд үерээс урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийх ёстойг сануулж байгаа хэрэг юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шинээр ашиглалтад орж байгаа барилгуудад ус зайлуулах систем хийж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Мөн гамшгийн үеийн мэдээлэл солилцох системийг илүү боловсронгуй болгож, шинэчлэн батлуулах шаардлагатай байна. Улаанбаатар хотод гамшиг, осол болсон тохиолдолд хамгийн түрүүнд хэнд, яаж мэдээллэл хүргэх нь маш тодорхой байх ёстой. Мэдээлэл дамжуулах цаг хугацаанаас гамшгийн эрсдэл шууд хамаарна. Тиймээс үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй”  гэсэн юм.

p1ap2mrhqc1r2s1o62n6isc5124n3
Шуурхай комиссын хурлын үеэр нийслэлийн Засаг дарга,  үерт өртсөн газруудын ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж  дуусгах, Улаанбаатар хотод дахин үер болох эрсдэлтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагууд сонор сэрэмжтэй ажиллах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг сонирхолтой ойлгомжтой байдлаар бэлтгэн олон нийтэд тогтмол мэдээлж байх, үер хаанаас бууж байгааг нарийвчлан судалж тогтоох, гамшгийн мэдээллийн дуут дохиллын  системийг сайжруулах, шинээр баригдаж байгаа барилгуудад ус зайлуулах системийг заавал хийх зэрэг үүрэг даалгаварыг хотын дарга холбогдох албаныханд өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …