Монгол,Япон цэргүүдийн “Зам” хамтарсан сургууль эхэллээ

13912896_1707161532878925_3629652265387970277_n

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам” хамтарсан сургууль хоёр дахь жилдээ амжилттай эхэллээ. 2015 онд “Зам” хамтарсан сургуулийг зохион байгуулж, энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заасан бол энэ удаа сургалтаа улам чамбайруулж, лавшруулан зааж өгөхөөр ажиллаж байна.

13920866_1707161556212256_2291994539042898726_n

Хамтарсан сургуулийн нээлтэд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа Японы Элчин сайдын яамны албаныхан оролцсон юм. Хамтарсан сургууль 45 хоногийн хугацаатай үргэлжилнэ.

Эх сурвалж:Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …