“Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа”-нд урьж байна

800-d9220fb4805e92733942b771425ea649317f0f88

    Наадмын маргааш намар эхэлж, хэн хүнгүй өвлийг өнтэй давах бэлтгэлээ базааж эхэлдэг энэ цаг үед орон байраа авахаар зэхэж буй иргэд та бүхэнд хэрэгтэй “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” 2016 оны 8-р сарын 5-7-ны өдрүүдэд Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид явагдах гэж байна.

Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны 200 гаруй төслийн мэдээлэлтэй танилцангаатэдгээрээс ипотекийн болон компанийн өөрийн зээлд хамрагдах нөхцөл, төлбөрийн уян хатан нөхцөлүүдийн мэдээлэл авах, урамшуулал хямдралтай байрнуудаас сонголтоо хийх боломжийг тус үзэсгэлэн худалдаа та бүхэнд олгож байна. Зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд үргэлжлэх хямдрал, урамшуулалтай худалдаанаас хүссэн байраа авах бүрэн боломжтойг танд дуулгая.

Мөн барилгын материал үйлдвэрлэгч, импортлогчдын өндөр чанартай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, мөрөөдлийн байшингаа босгох бүх төрлийн материалыг эндээс сонгоорой.

“Орон сууцны бирж”, “Мишээл барилгын их дэлгүүр”-ийн хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр сонирхсон байрныхаа интерьер заслыг “360” шоурүүмээр дэргэдээс нь мэт харж, байр худалдан авах хууль эрхзүйн зөвлөгөө, үл хөдлөх хөрөнгө зуучлалын цогц мэдээллийг нэг дороос авч, үнэт цагаа хэмнэх боломжтой.

Орон сууц, барилгын материалын худалдаа явагдах, бүх төрлийн мэдээллийг цогцоор нь өгөх үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9990-7815 утсаар лавлана уу.

Эх сурвалж: Барилга.МН

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …