Жил бүрийн наймдугаар сар бол өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саатан хүлээж байж шинэ хосууд гал голомтоо бадраадаг үе. Энэ наймдугаар сарын дуулиант хуримын эздийг та бүхэнд танилцуулья. “Оффшор” С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэ БНХАУ-д сурч байгаад АНУ-д ахлах сургууль дүүргэн Виржиниагийн их сургуульд элссэн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр цухас гарч байв. Хүү, охиноороо үргэлж бахархдаг С.Баярцогт энэ өдрүүдэд хуриманд бэлдэн завгүй явна. Улс төрийн хамгийн царайлаг нь болох С.Баярцогтын хүү аавтайгаа тун төстэй. Б.Гомбо-Эрдэнэ “Хөх чоно” группийн Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгстэй үерхсэн хугацаа нь богино биш. П.Оюунтөгсийн хувьд долоон настайгаасаа Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурийн ангид суралцсан 10 настайдаа “Алтан намар-99” хөгжмийн наадмын тусгай байрын шагналыг хүртэж байсан . Франц, Итали, Америкт төгөлдөр хуурын тэмцээн уралдаанд оролцож байсан охин Бээжинд Хөрөнгийн биржийн чиглэлээр суралцдаг. Эрдэм номын мөр хөөсөн залуусын нижгэр хурим энэ наймдугаар сард болох аж.
Э.Эгдэрмаа
zuvsongolt.mn