“Говийн бүсийн хурд-2016” наадамд МУ-ын аварга Ч.Санжаадамба түрүүлжээ

СанжааӨмнөговь аймгийн Цогтцэций суманд “Говийн бүсийн хурд-2016” уралдаан, Таван толгой хувьцаат компанийн 50 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөв.

Тус наадмын бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх хүч сорин барилдахад Архангай аймгийн Хашаат сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар Спорт хороо, Ажнай корпораци, Бөх билэгт дэвжээний бөх Монгол Улсын аварга Ч.Санжаадамба долоо даван түрүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар Спорт Хороо, Энхийг сахиулах 350-р анги, Ажнай корпораци, Ажнай дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэжээ.

Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харъяат ОБЕГ-ын Аврагч СХ, Голден хаммер ХК, Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат ОБЕГ-ын Аврагч СХ, Онцгой байдлын 14-р аврах тусгай анги, EFES худалдааны төв, Түшээт ханы аварга дэвжээний бөх улсын начин А.Алтанхуяг нар тус тус шалгарчээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …