Сүхбаатар дүүргийн XI-р хороо UB WiFi -тай боллоо

wifi-icon-18

Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулах юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн XI хороо UB Wifi -тай болж, хорооны орчимд буюу 150-200 метрт интернэтийн сүлжээ цацдаг боллоо. Энэхүү сүлжээнд холбогдсоноор иргэд нийслэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах www.ulaanbaatar.mn, Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн иргэний цахим нэг цонх www.citizen.ulaanbaatar.mn, Газар өмчлөлийн цахимсистем,  www.land.ulaanbaatar.mn, иргэдийн оролцоотой Улаанбаатар хотын газрын зураглалын нэгдсэн сан www.manaikhoroo.mn, өөрийн амьдарч буй хорооныхоо эрүүл аюулгүй байдлын индексийн талаар мэдээлэл авах боломжтой www.eabi.ub.gov.mn, нийслэлийн нээлттэй өгөгдлийн портал www.data.ulaanbaatar.mn, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn зэрэг төрийн үйлчилгээний цахим сайтуудад өндөр хурдтайгаар холбогдож, төрийн үйлчилгээг авахаас гадна интернэтийн орчинд хүссэнээрээ аялах боломжтой юм.

Сүхбаатар дүүрэг

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …