Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон Т.Гантулга ажилдаа орлоо

147028046557a2b3116bd96

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаас  Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон Т.Гантулгыг өнөөдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү  ЭХЯ-ны аппаратын хамт олонтой танилцууллаа.

Энэ албанд томилогдохоосоо өмнө МАН-ын Хэвлэл мэдээлэл,олон нийт, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулга нь Байгал орчны яам болон ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны туршлагатай хүн юм.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга  ЭХЯ-ны аппаратын хамт олонд хандаж хэлсэн үгэндээ “Улс орны эдийн засгийн тэргүүлэх салбарт дэд сайдаар томилогдон ирж, урьд нь энэ салбарт ажиллаж байсан, арвин туршлагатай, мэдлэг боловсролтой сайд П.Ганхүүтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Юуны өмнө сайдтайгаа хамтраад МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах ажилд шуурхайлан орж, төсвийн тодотголд оруулах саналыг боловсруулах, салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулахаас ажлаа эхэлнэ” гэв.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …