Б.Бат-эрдэнэ сайд ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцлаа

13891825_1708157566112655_7381103315052061457_n

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцаж, хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаархи мэдээллийг сонслоо. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг Төрийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсан юм.

13902692_1708157582779320_277107442078566580_n

 Үүний дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа ЗХЖШ-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудлаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

13895270_1708157639445981_6002682397627237234_n

ЗХЖШ-ын үндсэн зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг цэргийн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, Төрийн захиргааны болон цэргийн байгууллагуудад цэргийн бодлого төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэхэд оршдог.

Үйл ажиллагааны үндсэн зорилт гэвэл Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг цэргийн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, Төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн байгууллагад цэргийн бодлого, төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэх юм.

Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …