БХБ-ын сайд Г.Мөнхбаяр АХБ-ны төлөөлөлтэй уулзлаа

 

3ebb6b63fd7abe0c1a56c254b9c80149

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөөр Азийн хөгжлийн Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Эндрю Майкинтаяр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад АХБ-ны “Ирээдүйн хотууд хөтөлбөр”-ийн зохицуулагч, Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ болон тус яамны холбогдох албаны хүмүүс байлцсан юм. Энэ үеэр Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн жилүүдэд Азийн улс орнуудын нийт иргэдийн 60-80 хувь нь нийслэлдээ шилжин суурьшсаар байгаа судалгаанд тулгуурлан нийслэл, хот суурин газруудын хөгжилд анхаарч, багагүй хөрөнгө зарцуулах болсон гэж мэдээлэв. Мөн “Ирээдүйн хотууд хөтөлбөр” нь Улаанбаатар хотоос гадна Гүржийн Тбилис, Мьянмарын Мандалай, Индонезийн Бандун, Филиппиний Сува хотуудад бүс нутгийг хамарсан үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр гэр хорооллыг орон сууцжуулах асуудал дэд бүтэц, газар дорх байгууламж, цэвэр бохир усны болон дулааны шугам сүлжээний асуудал дээр л ирээд гацах нь тодорхой харагддагийг Нийслэлийг удирдаж байсны хувьд мэдэж буйгаа илэрхийлээд Цэвэрлэх байгууламжийн талаар ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгааг асуулаа.

Тэр тусмаа цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөх, бага оврын байгууламж барих уу гэдэг асуултад шууд хариулт нэхсэн юм. Энэ бол хандивлагч байгууллагчийн төлөөлөлтэй удирдаж байгаагийн хувьд асуудлыг шийдвэрлэж сурсан хүний тактик байсан бөгөөд АХБ-ны төлөөлөл удтал зөвлөлдсөний эцэст “Бусад орны туршлагаас харахад бага оврын байгууламж бариад тэр нь Төв цэвэрлэх байгууламждаа холбогддог байх нь бага хөрөнгөөр их ажил хийж болдог шийдэл учраас энэ хувилбарыг сонгох нь боломжтой” гэсэн хариу өгссөн юм.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …