Зөгийн балаар хөмсгөө өтгөрүүлэх боломжтой

Америкийн “www.wikihow.com” сайтад зөгийн балын тусламжтай хөмсгөө өтгөрүүлэх аргаас нийтэлжээ.

Алхам №1

Зөгийн бал хөмсөг гайхалтай өтгөрүүлдэг. Хөмсгөнд нэг халбага зөгийн бал байхад хангалттай.

Алхам №2

Халбага зөгийн бал дээрээ бага зэргийн сүү дусаагаад, сайтар хутгаарай.

Алхам №3

Сүүтэй зөгийн бал дээр мөн бага зэргийн шанцай хий. Хэрвээ та халуун ногооны харшилтай бол шанцай ашиглахгүй байхыг зөвлөе.

Алхам №4

Зөгийн балаа түрхэхдээ хурууныхаа өндгийг ашиглаарай.

Алхам №5

Та тусгайлан бэлдсэн зөгийн балаа хөмсөгний эхлэлээс төгсгөл хүртэл түрх.

Алхам №6

10 минутын дараа хөмсгөө бүлээн усаар угааж, дараа нь зориулалтын хөмсөгний багсаар хөмсгөө самнаарай. Та долоо хоног дээрх аргыг хэрэглэж, үр дүнгийг нь харах боломжтой.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Санал болгох мэдээ

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн …