Чингисийн талбайд 420 уран нугараач чууллаа

p1apjqeqks5hs1iq01ti74krbkl1

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран 08 сарын 06 – ны өдөр “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг Чингисийн талбайд зохион байгууллаа. Тус үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлээс шалгарсан 420 уран нугараач оролцов.

“Уул усны домог” уран нугаралтын үзүүлбэрт нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Дундговь, Дорноговь аймгийн уран нугараачид оролцлоо. Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” студи, Циркийн хөгжил төвийн нугараачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” зэрэг нийт уран нугаралтын 20 студийн 420 уран нугараач, жүжигчид оролцлоо.

Тоглолт нэг цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн тоглолтын хэсгүүдээс бүрджээ. Уран нугаралтын үзүүлбэрийн дундуур нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан бөгөөд тоглолтын ерөнхий найруулагчаар МУСТА Р.Мөнхсайхан ажиллалаа.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …