Орон нутгийн зарим замуудыг түр хаалаа

1470702754_102164

Их хэмжээний устай, үргэлжилсэн бороо орж, үер буусны улмаас зорчих боломжгүй болсон орон нутгийн зарим автозамын хөдөлгөөнийг түр хаалаа.

Тодруулбал, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай авто замын 118 дахь км-т /Шаргын бригадын ар/ төмөр бетон гүүрийн дамжих хавтан, дэр бетон хөндийрч зорчих хэсгээр автотээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон байна. Иймээс уг замын хөдөлгөөний хааж, тэмдэг тэмдэглэгээ байрлуулан түр зам гаргажээ. Мөн Баянхонгор-Шаргалжуутын чиглэлийн авто замын Бумбатын давааны авто зам эвдэрсний улмаас замыг хааж засварын ажил эхлүүлээд байна.  Завхан аймаг Солонготын даваа орчим зам шавар ихтэй байгаа тул орон нутгийн чиглэлд зорчих жолооч нарт анхаарал болгоомжтой явахыг сануулж байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …