Хилчин спорт хорооны тамирчин РИО-2016 олимпийн наадмын медалийн салхийг хагаллалаа

13936681_1067737479962271_1532956155_n

Дэлхийд чансаагаар нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад Доржсүрэнгийн Сумъяа “Рио 2016” олимпийн наадмын гурав дахь өдөр мөнгөн медалийн эзэн болж монголын ард түмэн, мянган мянган хилчдийхээ магнайг тэнийлгэлээ.

ea206728c90299b96fdaddaa95c7d176-1-600x355

Эх орны энхийн бүслүүр болсон хилчид хүн төрөлхтний эв нэгдлийн наадамд өөрийн хувь нэмрээ оруулж “Рио 2016- Олимпийн бамбар дархан хилд” аянг хоёр жилийн хугацаатай өрнүүлснийг монголын ард түмэн андахгүй сайн мэднэ. Эх орныхоо алтан эмжээрийг сахин зогсоо хилчдийн хүсэл, энерги шингэсэн олимпийн бамбарын хийморь , заяа монгол улсаа төлөөлөн олимпийн наадамд оролцож буй тамирчиддаа хайр ивээлээ хайрлана гэдэгт итгэлтэй байсан билээ.

13936588_1067737496628936_1436158611_n

Энэхүү итгэл найдвар талаар өнгөрсөнгүй хилчин тамирчин Доржсүрэнгийн Сумъяа маань эмэгтэйчүүдийн 57 кг-ийн хэсгийн барилдаануудад өрсөлдөгчдөө ялж, өмнө нь таван удаа таарч барилдаж байсан Каори Мацумотог 22 секундэд цэвэр ялснаар хэсгийнхээ аварга болсон юм. Ийнхүү тэрбээр Рио-2016 олимпийн наадмын медалийн анхны салхийг хагалж, монголын эмэгтэйчүүдийн жүдогийн түүхэн дэх анхны олимпийн медалийн эзэн хилчдийн дундаас төрсөнд эх орноо хамгаалан суугаа хилчид бүхэн баяртай байна. Монгол Улсынхаа дархан хил Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн хилчин охин Доржсүрэнгийн Сумъяа болон дасгалжуулагч, хилчин тамирчин, хошууч Х.Эрдэнэт-Одод нийт хилчдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …