ГХЯ:Эд зүйлсээрээ хохирсон иргэдийн хохирлыг барагдуулна

a55b48e2de4bf39e4f15d4cc341942fc_1200

Энэ сарын 4-ний 22.00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатаж дэлбэрсэн билээ.

Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан юм. Монгол иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй ч, иргэдийн зарим ачаа, бичиг баримт бүгд галд өртсөн байгаа юм. Тэд өчигдрийг хүртэл хэсэг болон тал бүрд байрлан яахаа мэдэхгүй байгаа талаар мэдээлэл яваад байгаа юм.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, “Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …