Төслөөр баригдах барилга, байгууламжуудын талаар харилцан санал солилцлоо

download

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэх зорилт тавьсан.  Энэ хүрээнд нийслэлээс Азийн хөгжлийн банктай хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийг боловсруулсан билээ.

Тэгвэл өчигдөр дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслийн багийнхан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрынхантай уулзалт хийлээ. Энэ уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, XVII, XVIII хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар болон НҮБ-ын Хабитат, Дохва инженерингийн төлөөлөгчид оролцож, төслөөр баригдах барилга, байгууламжуудын талаар харилцан санал солилцсон юм. Дээрх хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл аюулгүй тав тухтай амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн эхний үе шат нь  Улаанбаатар хотын хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал болон Баянхошуу орчмыг  Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгон хөгжүүлж эдгээр дэд төвүүдэд 200 мянга орчим хүн оршин суух боломжтой, нийгмийн үйлчилгээ, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэх  юм.

СБД

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …