Нийслэлийн засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо

p1apn8h8g91oeh9hsavi1ecrfr61

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж,  нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо.

П.Баярхүү нь нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр цолтой.

  • 1995-1996 онд МҮОНРТ-д туслах найруулагч
  • 2003-2005 онд Mongol drilling ХХК Гүйцэтгэх захирал
  • 2006-2008 онд ЗГХЭГ-т Сайдын ажлын албаны ахлах
  • 2001-2015 онд Сөүл хотын соёл мэдээллийн төвийн Захирал
  • 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
  • 2012-2015 онд Сүхбаатар дүүргийн ИТХ  дахь МАН-ын бүлгийн дарга
  • 2014-2015 онд Нийслэлийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байжээ. 2016 оны НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсон бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогджээ.

 

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …