“Хүн загас” Майкл Фелпс олимпийн 21 дэх алтан медалиа хүртлээ

103351

АНУ-ын усанд сэлэлтийн амьд домог болсон тамирчин Майкл Фелпс олимпийн наадмаас 21 дэх алтан медалиа хүртлээ. Тэрбээр өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтэд ээлжит түрүүгээ авч, алтан медалийн тоогоо нэгээр нэмжээ. Ингэснээр М.Фелпс олимпийн наадмаас 25 дахь медалиа хүртэж байна. Үүний 21 нь алт бол 2 нь мөнгө, 2 нь хүрэл медаль юм.

1985 онд төрсөн, өдгөө 31 настай энэ залуу анх 2004 оны олимпийн наадамд оролцсоноос хойш ийнхүү усан спортод ноёлж байна. Тэрбээр олимпийн наадмын эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн бүх төрөл буюу найман төрөлд оролцдог бөгөөд бүгдийнх нь түрүүг түүдэг юм. 2004 оны олимпоор 8 төрлөөс 6 алт, хоёр хүрэл медаль хүртэж байсан М.Фелпс 2008 онд алдаа гаргалгүй 8 алт авч байв. Харин 2012 онд зургаан төрөлд оролцож дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртэж байв. Харин энэ удаагийн олимпоос одоогийн байдлаар 3 дахь алтан медалиа авч, 100 хувийн амжилттай явж байна. Сонирхуулахад, М.Фелпс ганцаарчилсан төрөлд оролцоод зогсохгүй багийн буухиа сэлэлтэд АНУ-ын баг тамирчдынхаа хамтаар оролцож, ялалт байгуулахад багтаа маш том хувь нэмэр оруулж, багийн бусад гурван гишүүнээ байнгын алтан медалийн тавцанд хүргээстэй нэгэн юм.

Төгс  

Ugluu-logo-7-1-8

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …