Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжмйн ачаар зөрчил 40 гаруй хувиар буурчээ

6157159175f7db2cbigЗамын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан билээ. Шинэ журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд замын хөдөлгөөний зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурчээ.   8 сарын 10-ны байдлаар нийтдээ  3 650 000  төгрөгийг торгууль төлөгдсөн бөгөөд хаяг нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар 149 торгуулийн хуудас буцаагдсан байна. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс 11 цэг дээр тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг илрүүлж, баримтаар баталгаажуулж байгаа юм.  Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв”-өөс авч, торгуулийн мэдээллийг шуудангаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэж байгаа юм.  Өнгөрсөн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаар давхардсан, тухайн дугаар дээр бүртгэл олдохгүй байх зэрэг хүндрэлтэй асуудлууд гарсан байна. Цаашид дугаарын давхардлыг арилгах, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягийг тодорхой болгож, эзэмшигч нь тодорхойгүй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүчингүй болгох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн удирдлагуудад уламжилсан байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …