ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Энхтүвшинг хүлээн авч уулзав

DSC09341-768x511

2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Энхтүвшинг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Энхтүвшин байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаа, зорилгын талаар танилцууллаа.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилт нь засгийн газрын үндсэн зорилтуудын нэг болохыг онцлоод цаашид ч хилийн чанадад суугаа монгол иргэдийн холбоо, нийгэмлэгүүдийг “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

DSC09336-768x511

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” Төрийн бус байгууллага нь ГХЯ-ны ивээл дор 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хилийн чанад дахь монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын чуулга уулзалтын үр дүнд байгуулагдсан бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Хилийн чанадад дахь монголчуудын ТББ-уудын II-р чуулга уулзалт“-ыг ГХЯ тус зөвлөлтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулна.

ГХЯ

Санал болгох мэдээ

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд …