Эрүүл мэндийн сайдын мэндчилгээ

159351447ab7e085446c2150f5530adfХүн амынхаа эрүүл мэндийг дэмжин хамгаалах эрхэм нандин үйлсэд цаг наргүй зүтгэж яваа үе, үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууддаа ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДРИЙН мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

            Энэ жилийн эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн түүхт ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

            Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, техник технологийн дэвшлийг эмчилгээ, оношилгоонд өргөнөөр нэвтрүүлэх, эрүүл мэндийн түншлэлд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог хангах, бүтээн байгуулалт хийх зэрэг олон чухал арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд Монгол улс мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн цөөхөн орны нэг болж чадсан юм.

            Манай эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд энэ хугацаанд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, судсан доторх мэс ажилбар, дурангийн оношилгоо, эмчилгээ зэрэг олон шинэ дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулснаар Монголчууд төдийгүй хөрш зэргэлдээ орны иргэд тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж чадсан. Энэ бол манай эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудын салбарынхаа хөгжил дэвшил хүн амынхаа эрүүл мэндийн төлөө тасралтгүй ажиллаж ирсний илрэл юм.

            Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор яаралтай тусламжийн, сувилахуйн, сэргээн засахын болон хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, эмнэлгийн засаглалыг хагас бие даасан хэлбэрт шилжүүлэх зэрэг чухал ажлууд бидний өмнө байна.

            Цаашид хүрсэн амжилтаа улам бататган, салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрэхэд эрүүл мэндийн салбарын ажилтан та бидний хамтын хүчин зүтгэл, чин сэтгэл, ёс зүй нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэе.

            Эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууддаа амжилт бүтээлийн дээд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Scan123

ЭМЯ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …