Хувийн хэвшлийнхнийг АХБ-ны бизнесийн зээлд хамруулахыг хүслээ

9fed7d5c515a6529782f61bf478fa26b

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Ф.Ломмэн уулзлаа.

Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд хамтын ажиллагаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Иймд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын нийгмийн шилжилтийн дараахь хүнд жилүүдэд Монгол Улсад тусалж дэмжиж ирсэн талархлаа илэрхийлэв.

-Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн хүндрэлийг бид нэлээд эртнээс мэдэж байсан. Тийм учраас 2016 оны улсын төсийн алдагдлыг бууруулахад дэмжлэг үзүүлж хамтын ажиллагаа эхлүүлсэн ч, хөтөлбөрөө бүрэн дуусгаж чадаагүй. Гэхдээ өнөөгийн төсөв, санхүүгийн хямралаа давахад бид Монгол Улстай хамт байх болно гэдгээ Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид хэллээ. Тус банкны зүгээс Монгол Улсыг эдийн засгийн хямралаа давахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бодит байдалд дүн шинжилгээ өгөх ажлын хэсэг ирүүлэх, зөвлөх баг ажиллуулах боломжтой гэдгээ Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч хэлэв. Мөн тэрээр Азийн хөгжлийн банк болон бусад улсуудын хөрөнгө оруулагчидтай хамтарч хэрэгжүүлэхээр болсон ч, эцэслэн шийдэгдээгүй, эхлүүлээгүй  төслүүдэд хөдөлгөх нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж олоход эерэг дохио болно гэдгийг онцлов.

20125cda8e2371335e914a05815511b9

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хямралыг давахад туслахаар Азийн хөгжлийн банкнаас тавьж байгаа саналуудад талархлаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын хувийн хэвшлийнхэнд АХБ-наас бизнесийн зээл олгохыг хүсэв. АХБ нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж голдуу хөдөө аж ахуйн салбарт бизнесийн зээл болгож байгаа бөгөөд Ерөнхий сайдын хүсэлтийг судалж энэ талаар хамтын ажиллагааны стратегийн баримт бичигтээ тусгахад анхаарна гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …