Шинээр байгуулсан цэцэрлэгүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов

p1aq60f5cce5c18ik16ll2gf1ekb1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/602 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барьсан найман цэцэрлэгт улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгов.

Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт  үүрэг болголоо.

Untitled фффффффффф

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад  даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …