Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэнгийн тушаалаар тус яамны сайдаас эхлээд, газар хэлтсийн мэргэжилтнүүд долоо хоног бүр иргэдийг хүлээн авч уулзаж байх цагийн хуваарь гаргажээ. Тодруулбал, БШУАС-ын сайд Ж.Батсуурь сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн мягмар гарагт 14.00-17.00цагийн хооронд,дэд сайд Ё.Отгонбаяр долоо хоног бүрийн лхагва гарагт 10.00-12.00 цагийн хооронд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь долоо хоног бүрийн пүрэв гарагт 14.00-17.30, газар хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд 10.00-17.00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзах юм байна.
Gereg.mn