“Монгол чацаргана” брендийг бий болгоно

13962489_1741161299482200_2021962280442955146_n

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Хархорин” ХХК-нь 600 гаруй га талбайд чацаргана тарьжээ. Нийтдээ 65 хүлэмжтэй, жилдээ хоёр сая гаруй суулгацийг гаргаж байна. Тус компанийхан цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж “Хархорин үндэсний цэцэрлэгт хүрээлэн” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй.

13962680_1741161412815522_6881105438807701303_n

Энэхүү хүрээлэн нь 3000 га чацарганы талбай, 1000 га малын тэжээлийн талбайгаас бүрдэнэ. Чацарганы талбайгаасаа жилд 15-25 мянган тонн жимс хураана. Төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар тус компанийн ТУЗ-ын гишүүн П.Учрал ” Эхний ээлжинд чацарганаа боловсруулах хүчин чадалтай тос, констеранцийг хийх үйлдвэрлэл барих юм.

14054950_1741161689482161_2212654534426288416_n

Яагаад энэхүү үйлдвэрлэлийг Хархоринд барих ёстой вэ гэхээр чацаргана өөрөө хүчилтэй, исэлд орох чадвар хурдан байдаг. Тэгэхээр чацарганыг гучин минутаас цагийн дотор боловсруулж чадвал дээд зэргийн бүх амин дэмийг өөртөө агуулсан жинхэнэ чацаргана гарч ирнэ. Чацаргана дуртай газраа ургаад байдаггүй юм. Өвөрмонгол, Сибирь гэх мэт эрс тэс уур амьсгалтай газруудаар ургадаг. Чийглэг уур амьсгалтай газар ургахаар тослог нь байхгүй болчихдог. Бид төслөө хэрэгжүүлснээр зөвхөн Монгол улсдаа биш дэлхийд байхгүй хамгийн том үйлдвэрлэлийн зориулалттай чацаргана тарина гэсэн тооцоог гаргасан. Үүгээрээ дэлхийн зах зээл дээр Монголын брэнд болсон чацарганыг Хархорин чацаргана биш “Монгол чацаргана” брэндийг бий болгоно” хэмээн ярьлаа.

ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …