Ипотекийн зээлд хамрагдах шалгуур хангасан 43 алба хаагчдад 10 хувийн буцалтгүй тусламж олгох батламж гардууллаа

13934880_1712468579014887_1962880526402716881_n

Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр БХЯ, ЗХЖШ-аас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. 2015 онд нийслэл төдийгүй орон нутагт ажиллаж амьдарч байгаа олон цэргийн алба хаагч орон сууцны нөхцлөө сайжруулж чадсан жил байсан. Тэгвэл алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь ипотекийн зээлэнд хамрагдах шалгуур болзлоо хангасан алба хаагчдад 10 хувийн буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Өмнө нь 49 цэргийн алба хаагч 10 хувийн буцалтгүй тусламж буюу 6.5 сая төгрөгийн тусламж авсан. Үүний үргэлжлэл болж өнөөдөр 43 цэргийн алба хаагчдад 10 хувийн буцалтгүй тусламж олгох батламж, батлан хамгаалах салбарт ажиллаж байгаад бэлтгэл, чөлөөнд гарсан, тусламж туслалцаа хэрэгтэй байгаа 8 хүнд таван ханатай өргөө цагаан гэр олгох батламж гардуулах ёслол Батлана хамгаалах яаманд боллоо. “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр”, “Цэргийн алба хаагчийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар энэхүү тусламжийг олгож байна.

13912843_1712467995681612_7289918182823289943_n

Батламж гардуулах ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ТЗУГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг нарын албаныхан оролцож алба хаагчдад батламж гардуулан өгсөн юм.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ батламж гардан авсан алба хаагчид болон ахмад буурлуудад хандан “Батлан хамгаалах яамнаас алба хаагчдынхаа орон сууцны хангамж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь ипотекийн зээлээр орон сууц авахаар шалгуур болзлоо хангасан цэргийн алба хаагчдад 10 хувийн буцалтгүй тусламж үзүүлэх арга хэмжээ юм. Батламж гардан авсан алба хаагчид болон өргөө цагаан гэр авч байгаа буурлууд та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн өөрсдийн сонгосон хувийн орон сууцандаа өнөр өтгөн болж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай. Цаашдаа энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг амаргүй байна. Гэвч эдийн засаг хүнд байна гээд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй. Аль болох шийдвэрлэж ажиллана” гэсэн юм.

13962566_1712468512348227_3903488444564168053_n

Дашрамд сонирхуулахад, ипотекийн зээлд хамрагдах болзол шалгуураа хангасан 92 цэргийн алба хаагчдад БХЯ-наас 10 хувийн буцалтгүй тусламжийг ийн олгоод байна. Өмнө нь батламж гардан авч байсан алба хаагчид тусламжийн 6.5 сая төгрөгөө авчихсан, орон сууцандаа орсон сайхан мэдээ бий. Ингээд зарим алба хаагчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

Хошууч Ц.Сонгинотуул “Миний хувьд Зэвсэгт хүчинд 17 дахь жилдээ ажиллаж байна. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажилладаг. Батлан хамгаалах яамнаас алба хаагчдынхаа нийгмийн асуудалд бодитойгоор анхаарч байгаад баяртай байна” гэсэн юм.

Б.Мижиддорж “Тэтгэвэртээ гараад багагүй хугацааг өнгөрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд батлан хамгаалах салбараас тусламж туслалцаа авч байсангүй. Батлан хамгаалах салбарт 23 жилийг зориулсан хүн. Өнөөдөр тусламж тусалцаа хэрэгтэй байгаа ахмад буурлууддаа өргөө цагаан гэр олгож байгаад баяртай байна. Ач, зээ нийлээд 25-уулаа болсон өнөр өтгөн буурал байна даа, би” гэсэн юм.

Дэд ахлагч П.Данзанравжаа “Алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, туслалцаа үзүүлж байгаад залуу алба хаагчийн хувьд баяртай байна. 2015 оноос хэрэгжсэн энэ хөтөлбөрт манай олон алба хаагч хамрагдсан гэж сонссон. Миний хувьд ээж, дүү нарын хамт амьдардаг. Өөрийн гэсэн орон сууцтай болоход маань туслалцаа үзүүлсэн БХЯ, ЗХЖШ болон ангийнхаа удирдлагад талархлаа илэрхийлье” гэсэн юм.

БХЯ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …