Чингисийн талбайг Сүхбаатарын нэрээр нь үлдээх эцсийн шийдвэр гарлаа

147132403557b29f836fb05

НИТХ-ын тогтоолоор 2013 онд Жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн билээ. Уг шийдвэрийг түүний ач охин болон зээнцэр гучинцар нь эсэргүүцэж, нэрийг нь эргүүлэн авахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг.

Улмаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан. Тэгвэл дараагийн шатны шүүхэд хариуцагчаар хотыг татаж, нэхэмжлэгчээр Д.Сүхбаатарын ач охин Д.Сүхжаргалмаа болон зээнцэр З.Хайдар нар давж заалдаад мөн л тэдний талд шүүхийн шийдвэр гаргасан.

Харин өнөөдөр болсон шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх эцсийн шийдвэр гаргажээ. Ийнхүү дахин давж заалдах боломжгүйгээр шүүхийн шийдвэр эцэслэн гарсан учраас НИТХ шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуучин нэрийг нь сэргээх л үлдлээ.

Zaluu.com

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …