Энэ он гарснаас 17 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

 

7f8c88ae63966e83dee1e3baa8ee215d

Зам тээврийн осол буурахгүй байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээлсээр байгаа. Хоногт л 1-3 хүүхэд зам тээврийн осолд өртөж бэртэх, эсвэл амиа алдах харамсалтай хэрэг бүртгэгдсээр байна. Тиймээс дээрх газраас “Хамгаалах бүс, хамгаалагдсан амьдрал” уриан дор улсын хэмжээнд зохион байгуулж буй “ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ” нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн байгаа. Түүнчлэн зориулалтын суудалд хүүхдийг суулгаж, хамгаалалтын бүс зүүлгээгүй жолоочийг 98 мянган төгрөгөөр торгоно гэдгийг хатуу анхааруулсан байна.

Тухайлбал, энэ он гарснаас 17 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан тоо баримт байна.

Тиймээс жолооч, иргэдээ зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЖОЛООЧ ТА ХАМГИЙН ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЖ ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДЛАА ХЭРЭГЛЭЖ ХЭВШЭЭРЭЙ” уриалж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …