УЕПГ:Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон 13 хүнийг прокурорын тогтоолоор суллаж, 31 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна

 

Untitled ааө

Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны эхний долоодугаар сарын байдлаар хийсэн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус асуудалуудыг УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат  танилцууллаа.

Улсын ерөнхий прокурорын газар 2016 оны наймдугаар сарын байдлаар 56,591 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,894 буюу 7 хувиар өссөн  нь харагдаж байгаа юм. Мөн  2016 оны эхний долоон сарын байдлаар хууль бусаар баривчлагдаж, цагдан хоригдсон 13 хүнийг прокурорын тогтоолоор суллаж, 31 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Манай улсын хэмжээнд одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих ангиудад 4000 гаруй ялтан хоригдож байгаа юм байна. Тэдний 33.2 хувь нь, гянданд ял эдэлж байгаа бол ялтны 10.8, онцгой дэглэмтэй хорих ангид 11.2 хувь, чанга дэглэмтэй хорих ангид 24.3 хувь жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа юм байна.

1471405444_1461043298_1

Тайлангийн дүнг  танилцуулсны дараа Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 267 километр төмөр замтай холбоотой хэргийг ажлын хэсэг шалгаж байна. УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх эх орондоо байгаа. УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан гэв.

Ugluu-logo-7-1

 

Санал болгох мэдээ

Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх …