Залуучуудын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлнэ

zaluuchuudiin  УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Залуучуудын асуудлаарх Ажлын хэсгийн ахлагч, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурийн төлөөлөгч Мохамед Фолл, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоосон бол Монгол Улсад Монголын залуучуудын өдрийг наймдугаар сарын 25-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан юм.

Энэ жилийн хувьд залуучуудын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар бүх түвшинд авч хэлэлцэх, холбогдох төрийн болон ТББ, олон улсын байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуучуудын ухамсар, сэтгэлгээг өөрчлөх, тэдний хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, амьдралын зөв зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Залуучуудын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тухай сайд С.Эрдэнэ мэдээллийн эхэнд дурдсан юм.

Залуучуудын өдрүүдийн хүрээнд залуучуудын байгууллагуудын болон төрийн захиргааны төв байгууллагуудын залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн дунд “Залуучуудын хөгжилд хамтдаа” сэдвийн дор мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулах юм байна.

Түүнчлэн тус яам, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд 15 аймаг, дүүрэгт Залуучуудын хөгжлийн төв байгуулах үйл ажиллагааны эхлэл болгон Дархан-Уул аймагт байгуулсан Залуучуудын хөгжлийн төвийг нээхээр төлөвлөсөн байна. Залуучуудын өдрүүдээр мөн сайд С.Эрдэнэ уул уурхай дагасан шилжилт хөдөлгөөн ихээр явагдаж буй гол бүс нутаг болсон Өмнөговь аймагт ажиллан, иргэд залуучуудын төлөөлөлтэй уулзахаас гадна, зарим уурхайн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …