Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Япон Улсын Ногаягийн их сургууль хамтран байгуулсан Резилиенс судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан юм.
Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлт, хотжилтоос үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх асуудлаар хамтран судалгаа хийх, үр дүнг нийтийн хүртээл болгоход зорилготой.
Тэгвэл хамтын ажиллагааны эхлэл болгож газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Япон Улсын Ногаягийн их сургууль, ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид 2016 оны 8 дугаар сарын 11-ээс 14-ний хооронд Булган аймгийн Могод суманд хамтарсан судалгаа хийлээ. Энэхүү хээрийн судалгааг тус суманд 1967 онд тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн аюулын ул мөр, тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор явуулсан байна.
ОБЕГ