Маргааш тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно

p1aqe9qs5e1d3v1kbobkh1ulk1sjv1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/605 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Захирамжаар хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон

  • тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 20, 27-ны Бямба гарагуудад,
  • сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 21, 28-ны Ням гарагуудад өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд  зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахаар хяналт зохицуулалтын арга хэмжээ авахаар болжээ.

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Тархмал эх үүсвэр төслийг 10 байршилд хэрэгжүүлнэ. Тодруулбал, Их …